Дэлхийн хамгийн хамгийн

10. Хамгийн хол нисдэг шувуу Shearwater – 70000 km Sootyshearwater Shearwater хэмээх нэгэн жижигхэн шувуу хоол хүнс хайн хамгийн хол аялдаг шувуу юм. Эрдэмтэд энэ шувууны төрөл зүйлд мэдээлэл дамжуулагч чип суулган хиймэл дагуулаар хянаж үзэхэд Шинэ Зеландаас Полинезийн арлууд хүрээд тэндээсээ Япон, Аляск, Калифорни зэрэг газруудаар хоол ундаа олж идэж байгаад буцаж ирсэн бөгөөд нийт 70000 орчим километр зам туулсан байжээ. Энэ их замыг ердөө 200 өдөрт туулсан бөгөөд өдөрт дунджаар 350 орчим километр газар нисдэг байсан байна. Зарим тохиолдолд хосоороо ийнхүү нисэх нь ч бий гэнэ. 9. Хуурай газрын хамгийн нам дор цэг Далайн түвшнээс доош 420 метр Dead Sea Сөнөсөн тэнгис нь баруун талаараа Израйль, зүүн талаараа Иордантай хаяа хатган оршдог давстай нуур юм. Эрэг хавиараа буюу хуурай газар нь далайн түвшнээс доош 420 метр бөгөөд энэ нь манай дэлхий дээрх хамгийн нам дор газар гэсэн үг. Нуурын гүн нь 337 метр бөгөөд мөн л манай гаригийн хамгийн гүнзгий давст нуур юм. Djibouti дахь Asal нуурын дараа орох хамгийн их давсны концентрацитай нуур гэдгээрээ бас алдартай. 8. Хамгийн нам дор хонхор Далайн түвшнээс доош 2555 метр Bentley Subglacial Trench Антарктидын ойролцоо орших Bentley Subglacial Trench хэмээх газар нь далайн дор оршдоггүй хамгийн нам дор газар юм. Гэхдээ хуурай газар гэж тооцогддогүй бөгөөд хамгийн зузаан мөсөн хучлагаар бүрхэгдсэн байдаг. Хэмжээний хувьд Мексикийн газар нутагтай дүйж очихоор гэнэ. 5. Хамгийн “догшин” газар Danakil –ийн хонхор – Далайн түвшнээс доош 120 метр, Цельсийн 50 градус Danakil Африкийн Этиоп улсын нутаг дэвсгэрт орших Danakil –ийн хонхор нь дэлхийн хамгийн нам дор газруудын нэг. Газар хөдлөлийн нөлөөгөөр энэ хавийн гадарга далайн түвшнээс доош 120 метр орчим суусан бөгөөд, магмын нөлөөлөлд орохоор хангалттай нимгэн болжээ. Иймээс Danakil-ийн хонхорт байнга шинэ магма, галт уулын лав оргилон гарч ирдэг. Галт уулын тогоо хаа сайгүй бөгөөд уур утаа савссан энэ газар нутгийг “чөтгөрийн гал тогоо” гэж нэрлэдэг. Мөн жилд хэдэн зуугаараа газар хөдлөлт, чичиргээн болдог байна. 6. Хамгийн эгц хясаа 1250 метр өндөр Mt. Thor Канадын Auyuittuq үндэсний хүрээлэн дэх Thor уул нь дэлхийн хамгийн өндөр эгц хясаанд тооцогддог бөгөөд 1250 метр өндөр, газрын гадаргатай харьцангуй 105 градусын өнцөгтэй. Уулчдын хувьд ихээхэн алдартай ба эр зориг, тэсвэр тэвчээрийн шалгуур гэнэ. 5. Хамгийн өндөр мод Hyperion – 115.61 метр Coast Redwood төрлийн Hyperion нэрт мод нь одоо ургаж байгаа хамгийн өндөр мод юм. Модны өндөр 115.61 метр бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэр, Redwood Үндэсний хүрээлэнд байдаг аж. Жуулчдын хөл хөдөлгөөн, хүний зохисгүй үйлдэл зэргээс хамгаалж яг нарийн байрлалыг нь олон нийтэд мэдээлдэггүй юм байна. Уг мод 502 метр куб агууламжтай, 700-800 жилийн настай. 4. Нэг минутанд хамгийн их бороо ордог газар 3.9 см Guadeloupe Guadeloupe нь Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших 1628 квадрат километр газар нутаг бүхий жижиг арал юм. 1970 оны 11 сарын 26-д нэг минутанд 3.9 см бороо орж рекордоор бүртгэгдэж байжээ. 3. Далайн хамгийн гүн хэсэг 10.91 км Номхон далайд орших Марианы хонхор бол манай дэлхийн хамгийн гүн хэсэг юм. Энэ хонхор нь Марианы арлуудын зүүн хэсэгт орших бөгөөд 2550 км урт боловч ердөө 69 км өргөнтэй. Хамгийн гүн хэсэгтээ 10.91 км хүрдэг. Хэрвээ хамгийн өндөр уул болох Эверестийг энэ хонхорт хийх юм бол 2076 метр өндөртэй ус дээгүүр нь давна. Энэ гүнд усны даралт асар өндөр бөгөөд энгийн далайн түвшин дэх энгийн агаарын даралтаас мянга дахин их юм. Иймэрхүү гүнийг дууны цуурай ашиглан маш нарийн хэмждэг аж. 2. Хүн амьдардаг хамгийн хүйтэн газар Оросын хойд хэсэгт орших Оймяко́н тосгон бол хүн амьдардаг хамгийн хүйтэн газарт тооцогддог. Тосгоны оршин суугчид 500 гаруй бөгөөд жилийн дундаж температур −16 °C, өвөлдөө дунджаар −46 °C байдаг. 1933 онд −69.2 °C хүрч хүйтэрснээр Антарктидыг (

No comments:

Post a Comment