Та нүүрээ хэрхэн буддаг вэ? үүнийг мэдхэд илүүдэхгүй шүү

Nuur budalt Чамд 2 янзын будалтыг санал болгож байна. Эмэгтэй хүн нүүрээ нэгэн хэвийн будах нь жоохон уйтгартай байдаг. Гэхдээ олон янзаар будахдаа өөртөө зохисон дэгжин харагдуулахаар будалтыг сонговол та хэний ч харцыг булаах болно. Нүүрээ будахдаа сонгодог болон илүү жавхаалаг будалтуудыг сонгож байгаарай. СОНГОДОГ ТӨРЛИЙН БУДАЛТ - Сонгодог төрөлийн будалт нь цагаан царайтай классик төрхтэй эмэгтэйчүүдэд илүү зохимжтой. . Суурь - Эхлээд нүүрэндээ маш цайвар өнгийн суурь шингэн крем жигд .түрхэнэ.Өнгөгүй тунгалаг пудер тавина Хөмсөг - тохирох өнгийн харандаагаар зурна. Дараа нь хөмсөгний гельээр жигд болгоно. Уруул - Уруул хүрээлэгч сувдан цагаан харндаа болон багсаар уруулаа хүрээлнэ .Дараа нь цайвар ягаан өнгийн уруулын будгаар будна.Дунд хэсэгт нь гэгээн өнгийн будаг түрхэнэ. Хацрын энгэсэг - Хацартаа түрхэх энгэсэг нь хурц биш ягаан өнгөтэй байхад хангалттай сайхан харагдуулна. Нүд - зовхиндоо танан цагаан тениэр суурь тавиад бор саарал эсвэл хөх саарал тениэр нүдны гадна буланруу бага зэрэг сунган будна.Нүдны доод талыг ч мөн бор саарал өнгөөр нарийн хүрээлэн будна.Сормуусны угаар нарын контур тавина.Сүүлд нь сормуусаа будна СОДОН ТӨРЛИЙН БУДАЛТ -Содон төрөлийн будалт нь 1960- аад оны хэв загварыш дуурайх сонирхолтой залуу стильтэй бүсгүйчүүдэд илүү зохимжтой Суурь - хөнгөн дулаан цайвар өнгийн крем пудер түрхэнэ.Зуны цагт бага зэрэг бараан Хөмсөг - хурц үзүүрлэсэн бор харандаагаар хөмсөгний үсний дундуур нарийн зурна Хацрын энгэсэг - суурьтайгаа сайн уусах зөөлөн хүрэн өнгөөр будна Уруул - хүрэн харандаагаар хүрээлж цайвар гэгээтэй хүрэн өнгөөр будна . Нүд - дээд зовхиндоо хөмсөг хүртэл бага зэрэг цайвар тениэр будна.Давхрааг зүсэн хүрэн өнгөөр тодруулж будах ба доод зовхины ирмэгийг цагаан контороор гадагш гялалзуулан будна.Дээд зовхиндоо шингэн хар контур мөн зовихны дунд хэсгээс эхлэн нүдны гадна буланруу хурц нумарсан хэлбэртэй Үүнээс гадана ҮСТЭЙ ЗОХИЦСОН НҮҮР БУДАЛТ Юун түрүүнд өөрт тохирсон үсний будгаа сонго. Харин дараа нь түүндээ тохирох нүүр будалтын зөвлөгөөг уншаарай. ХАР ХҮРЭН Хүрэн үс царайг хүрээлдэг. Тиймээс зотон, хүрэн өнгийг будалтандаа хэрэглээрэй. . Үсчид хар үсийг хүрэн өнгөөр будахыг илүүд үздэг. Учир нь хар үсийг хүрнээр будсанаар хүрэн будгийн солонгорсон бүх өнгө ялгарч, үсний өнгийг жинхэнэ юм шиг харагдуулдаг. Харин одоо солонгорсон хүрэн үсэндээ тохирсон будалтыг хийгээрэй. Юуны өмнө нүдээ боронзон, зэсийн өнгө, эсвэл алтлаг өнгөөр давхраа хүртлээ будна. Харин дараа нь хар өнгийн харандаагаар нүдний дотоод буланг хүрээлээрэй. Мэдээж сормуусны будаг ч бас хар өнгөтэй байх ёстой. Саатай алтлаг өнгийн хацар өнгөлөгч, улаан хүрэн өнгийнуруулын будаг танд гайхалтай зохино. ХАР “Хар өнгийн үс нууцлаг, дур булаам байдлыг бий болгодог” хэмээн “Too Faced” гоо сайхны газрыг үндэслэгч Жэррод Бландино тодорхойлжээ. Хэрэв та хар үстэй бол нүдээ бараан өнгөөр, харин хацар, уруулаа ягаанаар будаарай. Нүдээ дээр, доороос нь хүрээлж, хөх тень тавьбал илүү зохимжтой. Сормуусаа хөнгөн будахад л болно. Ингэхдээ богино үстэй багс ашиглаж, хамгийн богино сормуусаа ч будахыг мэргэжилтнүүд зөвлөж бай на. Нүдний тань бараан будгийг тэнцвэржүүлэх ягаан хацар өнгөлөгч, уруулын будаг хэрэглэвэл будалт төгс болох вий. УЛААН ХҮРЭН “Улаан хүрэн үс эзнээ эелдэг, найрсаг харагдуулдаг онцлогтой. Гэхдээ будалтандаа бор, чангаанзны өнгийг оруулж өгвөл илүү үр дүнтэй” хэмээн гоо сайханч Бобби Браун хэлжээ. Ногоон тень, ягаан хацар өнгөлөгч, уруулын будгийг улаан үстнүүддээ санал болгож байна. Ногоон өнгө сүүдэрлэн нүдээ будахдаа, улаан хүрэн өнгийн хүрээлэгчтэй хослуулна. Зөвхөн дээд сормуусаа будаарай. Сарнайн ягаан өнгөтэй хацар өнгөлөгч, бор туяатай уруул өнгөлөгч зохимжтой. ШАРГАЛ “Шаргал үс нүүрийг дугуй харагдуулдаг тул солонгорсон, алтлаг уруул өнгөлөгч хамгийн чухал чимэг болдог” хэмээн Лос-Анжелесийн гоо сайханч Брэтт Фридмэн зөвлөж байна. Шаргал үс ягаан, алтлаг, цайвар шар, тоорын өнгөтэй илүү зохицдог. Нүдээ шаргал өнгө уусган тень тавьж, зөвхөн доод сормуусаа будаарай. Харин бор өнгийн харандаагаар дээд зовхио хүрээлнэ. Эрүүл, сайхан харагдахын тулд тоорын өнгөөр хацраа өнгөлж, ягаан уруулын будгаа, гялалзсан өнгөлөгч өөр тодотгоорой

No comments:

Post a Comment