enhzaya
Saturday, March 31, 2012
Thursday, March 29, 2012
Таж махал
Энэхүү гайхамшигт бүтээл нь Энэтхэг улсын нийслэл Дели хотоос урагш 210км зайд орших Агра хэмээх хотод байрлана. Хот гадаадаас ирэх жуулчид төдийгүй Таж Махалыг үзэх гэж алс холоос зорин ирэх өөрийнх нь иргэдээр дүүрэн хөл хөдөлгөөн ихтэй. Энэтхэгийн аль ч хотод элбэг тааралдах "Скүүтэр" хэмээн нэрлэгдэх 3 дугуйтай жижиг бүхээг бүхий моторт тэрэгнүүд хөлхөлдөж, энд тэндгүй халуун орны хачин сонин жимс зарсан хүмүүс энийг ав тэрийг ав гэж англиар хашгиралдана.
Өдгөө дэлхийн долоон гайхамшигт багтаж байгаа энэ бүтээл нь 5 дугаар Мухгалын эзэнт гүрний хаан Шах Жахан (Shah Jahan) болон Мумтаз Махал гэдэг нэрээр олонд алдаршсан Маслим Персийн гүнж Аржунад Бану Бэгам (Arjumand Banu Begam) нарын хайр дурлалын бэлэг тэмдэг юм.
Мумтаз Махал нь Шах Жахан хааны 2 дахь эхнэр ба 1631 онд 39 насандаа 14 дэх хүүхдээ түрүүлээд нас баржээ. Тэр үед хаан маш ихээр эмгэнэн гашуудан шаналж, хэдхэн сарын дотор үс сахал нь цал буурал болсон байна. Ингээд хаан өөрийн хамгийн хайртай хатаныхаа дурсгалд зориулан Дели, Кануж, Лахора, Мултан, Шираз, Багдад, Бухар зэрэг хотуудаас хамгийн шилдэг уран барилгачидыг цуглуулан цагаан гантиг чулуугаар гайхамшигт бунханг бариулсан нь энэ билээ.
Барилгын ажил 1631 онд эхэлсэн ба 20,000 хүн 22 жилийн турш хөдөлмөрлөн хааны хүслийг биелүүлжээ. Бунханг барихад шаардагдах материалыг 1000 гаруй заанд ачин төв ази болон энэтхэгийн өнцөг булан бүрээс тээвэрлэн авчирна. 1953 онд барилгын бүх ажил дууссан ба тэр үеийн ханшаар нийт 32 сая рупи буюу ойролцоогоор 68000 доллар зарцуулжээ.
Таж Махал (Хинди хэл: ताज महल; Перс хэл/Урду хэл: تاج محل) нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.
Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гары нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Тажмахалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.
Хөвсгөл далай сайн мэдэж аваархй
Хөвсгөл
Хөвсгөл нуур бол Монгол Улсын хамгийн сайхан нуур юм. Монгол ардын дуунууд тогтворгүй том ус ихтэй Хөвсгөл нуурыг нүд алдам өргөн аугаа хүчирхэг далай гэж нэрийджээ. Монголчууд түүнийг хүндэтгэж Хөвсгөл далай гэж нэрлэдэг. Сүр жавхалантай шигүү тайга, нуурын аглаг ширүүн үзэсгэлэн, түүнийг тойрж байгаа өндөр уул энэ аглаг nurrгазар ирсэн жуулчдыг гайхуулдаг. Нуурын эргээр жигд шинэсний мод ургаж, нуурын тохой алтан элсэн жалгайгаар элбэг.
Хөвсгөл нуурын ус нь Байгал нуурын устай адил цэнгэг, цэвэр түүхийгээр ууж болох ус. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м, Байгал нуурын түвшнээс дээш 1118 м өндөрт оршиж, урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км, үнэмлэхүй гүн нь 262 м юм. Хөвсгөл нь улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Хөвсгөл нуурт нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Нуурын ус Байгаль нуурын устай адил цэвэр бөгөөд уулын агаарын хүчилтөрөгчөөр илүү баян. Жил бүр нуурын ус 11р сарын эцэст хөлдөж мөсний зузаан нь 1,4 метрт хүрдэг. 6р сард мөс хайлдаг. Усны температур +10 хэмээс - +14 хэм хүртэл хэлбэлзэнэ. Харин нуурын тохойд усны температур +14 хэмээс дулаан болдог.
nuur_1Хөвсгөл нуур, Дархадын хотгор хоёр бол Монголын байгалийн аглаг булан юм. Нуурын нам гүм байдлыг эргээр явж байгаа машины буюу хөнгөн онгоцны авиа хааяа эвдэдэг. Энд Олон Улсын Улаан номд орсон олон амьтад шувууд байдаг. Тухайлбал зэрлэг цаа буга, хандгай, үнэг, сойр, хөх дэглий, хун шувуу.
Харин Хөвсгөл нуурын загасны аймаг сонирхол бүрэн дүүрэн татадаг. Энд загасны олон зүйл байдаг. Монголчууд загасыг мөнхийн бэлэг тэмдэг гэж үздэг учраас загас огт иддэггүй. Үүний ачаар Хөвсгөл нуур хүний үйл ажиллагаа орцолгүй битүү эко-тогтолцоо болж олон мянган жилийн турш хэвээрээ үлджээ. Хөвсгөлд тул, зэвэг, гутаар, хадар зэрэг загас байдаг. Хөвсгөл нуурт загасыг хоосон дэгээд барьж болдог гэж
загасчид ярьдаг.
nuur
nuur_2
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Subscribe to:
Comments (Atom)